
Хүн малын зоо тэнийлээ
Нар хур тэгширсэн дэлгэр зуны дүүрэн билэгдэлт энэ өдрүүдэд эх орны минь дөрвөн зүг, найман зовхист эрхэт ёсны баяр цэнгүүний уухай айл бүрийн хойморт хурайлагдаж мөнх цаст Алтайн сүрлэг уулсаас алтан дорнодын таана халиурсан тал нутаг даяар эзэн дээдсийн минь энгүй их хүслийн биелэлээр нартай хуртай сайхан зун болж байна.
Хурдан удмын гуурст хүлгүүдийн уяа сойлго хагсран жигдрээд, хүчит бөхчүүдийн эр бярын бэлтгэл ханаж, эрхий мэргэн харваачдын цэцлэн харвах сум байндаа ту...