Нэгдэх үү
2011-08-08
АРХИЙГ ИХ УУЖ АЙРГААН ОГТ УУХ ХЭРЭГГҮЙ ГЭНЭ ШҮҮ!

Нэгдэх үү” аян, “Нэгдэх үү” хөдөлгөөний санаачлагч,

ерөнхий зохицуулагч Ж.Жамбалдагва

 

Хүн малын зоо тэнийлээ

Нар хур тэгширсэн дэлгэр зуны дүүрэн билэгдэлт энэ өдрүүдэд эх орны минь дөрвөн зүг, найман зовхист эрхэт ёсны баяр цэнгүүний уухай айл бүрийн хойморт хурайлагдаж мөнх цаст Алтайн сүрлэг уулсаас алтан дорнодын таана халиурсан тал нутаг даяар  эзэн дээдсийн минь энгүй их хүслийн биелэлээр нартай хуртай сайхан зун болж байна.

Хурдан удмын гуурст хүлгүүдийн уяа сойлго хагсран жигдрээд, хүчит бөхчүүдийн эр бярын бэлтгэл ханаж, эрхий мэргэн харваачдын цэцлэн харвах сум байндаа тусч, наадамчин олны    асар майханд наадмын талбайн хөөр цэнгүүнээр дүүрэн өдрүүд өндөрлөж  сүүлийн хэдэн жилд гараагүй хадлан гарсан тухай Монгол улсын дөрвөн зүг найман зовхист ярьж баярлан хөөрч хүн малын зоо тэнийлээ.

Монгол хүн болсон хойно

Хан богд уулын хормой түшиж, Хатан Туулын хөвөө дагасан эзэн богдын шүтээний өлгий, эх орны минь эрхэт нийслэл Улаанбаатар хот баяр баярын дээдээр бялхаж, баглаа цэцгийн өнгөөр алаглаж, бадамлах зулын дөлөөр ариусч байгаа энэ өдрүүдэд мэдээж Монгол хүн болсон хойно

Саахалтын дайтай газраас үнэр нь сэнгэнэсэн

Салхин доогуур нь өнгөрхөд амт нь мэдрэгдсэн

Хөхүүрэнд байхдаа ааг нь шуугисан

Хул дүүрэхдээ тос нь бөмбийсөн

Идээний дээд Монгол айраг уухыг хүсэх юм аа. Ингээд л өвгөдийнхөө захиснаар архи бага ууж айргаан их уу хэмээх сургаалийг бодож 2 найзын хамт айрагны гэр хайгаад хотыг бүтэн тойрсон ч олдсонгүй.

 

Архины газар л их байх юм

 

            Ингээд үдэд гарсан бид үдэш болтол явлаа. Айрагны гэрт налайж адууны мах идэж айраг ууж суух бид дэмийл нэгэн pub д ороод салцгаалаа. Гэтэл  2011 оны 05 сарын байдлаар спиртийн 5, архины 26, пивоны 9, дарсны 4 үйлдвэр, 540 ресторан зоогийн газар, 505 диско, 129 караоке, 233 кафе, орон сууцны хороололд 1000, гэр хороололд 1360 хүнсний дэлгүүр, 55 бөөний төв ажиллаж байна. Архи, пиво уухаар бол эдгээр газруудын хаанаас нь ч худалдаж аваад тухалж суугаад ууж идэж болно. Харин айраг сөгнөөд яриа хөөр дэлгэн суух өнөөх гэрнүүд минь хайччихваа. Бид айргаан их ууж архиан баг уу хэмээн ярьдаг атлаа хийж байгаа үйлдэл маань “архиан их ууж айргаан бага уу” гэж байгаатай адил болжээ.

 

Оюунлаг нийгмийн төлөө оролцох уу?

Оюутан залуусын төлөө хамтрах уу?

Тэргүүлэгч байхын төлөө тэмцэх үү?

Тэгвэл яг одоо НЭГДЭХ ҮҮ ?

одоо сэрцгээе !, Яг одоо ухаарцгаая !, Галт тэрэг хөдөллөө НЭГДЭХ ҮҮ хөдөлгөөн


 


Comments

Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Нэгдэх үү...

Сүүлийн бичлэгүүд

. АРХИЙГ ИХ УУЖ АЙРГААН ОГТ УУХ ХЭРЭГГҮЙ ГЭНЭ ШҮҮ
. АРХИЙГ ИХ УУЖ АЙРГААН ОГТ УУХ ХЭРЭГГҮЙ ГЭНЭ ШҮҮ!
. Архи ба хор хөнөөл
. 500.000 авахаар хүлээн суугаа оюутнуудад албан ёсны журмыг нь тавьлаа
. Бидний үе ирлээ
. Ж.Жамбалдагва МУ-ын шилдэг оюутан
. Ж.Жамбалдагва
. Залуус үзэл бодлоороо нэгдэж байна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. зургийн цомог

Найзууд

. freedom

Бичлэг: 2 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax