БИДНИЙ ҮЕ ИРЛЭЭ
Ж.Жамбалдагва
Бид хийхгүй бол хэн хийх вэ?
Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ?
Гэсэн Ж.Кенниддигийн үгээр энэ хүү нийтлэлээ эхлэхийг хүслээ Учир нь: Миний бие саяхан нэг залуусын хөгжлийн клубээс зохион байгуулсан
Яагаад та сургуулийг ардчилж “Супермаркет” болгож болохгүй гэж ?
Яагаад та биш танд сургууль үйлчилж захирал тайлагнадаг байж болохгүй гэж? Яагаад та багшаа сонгож боловсролоо чанаржуулж болохгүй гэж?
Хэмээн асуудал дэвшүүлсэн “Оюутны ардчилал үгүй бол Оюуны ардчилал үгүй” хэмээх уриан дор явагдсан “Оюутны ардчилал” нэртэй хэлэлцүүлэгт оролцож багагүй эрч хүчийг авлаа .
Тэрхүү хэлэлцүүлгээс би бидний үе иржээ гэсэн бодол өвөрлөн гарч ирсэн юм. Учир нь өнөөгийн бидний амьдарч буй нийгэм бол эрх чөлөөт иргэний ардчилсан нийгэм энэ нийгмийг бид зөвхөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагруу шилжсэн шинэчлэл, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн тунхагласан үзэл санаа бүхий хууль хоёроор шинэчлэлийг хийлээ хэмээн цаашид хөгжлийн гарцыг эрэлхийлэх юм бол өрөөсгөл болно. Нийгмийн шилжилт гэдэг зүйл бол хууль, эдийн засаг гэх мэт автоматаар суулгасан тогтолцоо гэхээсээ илүүтэйгүүр хувь хүний иргэдийн сэтгэлгээний өөрчлөлт хувьсалаар тодорхойлогдож байдаг юм.
Иргэдийн сэтгэлгээг дагаад боловсрол, эдийн засаг, хууль соёл урлаг гэх мэт үнэт зүйлс нь өөрчлөгдөж эхэлдэг. Харин иргэдийн сэтгэлгээг өөрчлөхийн тулд тулгуур хүчин зүйлсийн тусламжтайгаар бэхжүүлж болох бөгөөд түүнд хууль, эдийн засаг зэрэг хүчин зүйл багтдаг яг энэ л зарчмаар 1990 онд Ардчилалыг эхлүүлсэн бөгөөд миний дээр дурьдсан Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу Социалист нийгмээс эрх чөлөөт иргэний ардчилсан нийгмийн замаар замнасан явдал юм.
Гэвч одоо 20 жилийн дараа эргэн харахад өнөөх ардчилсан нийгмийн минь зэс нь цухуйж эхэллээ Учир нь: Иргэдийн сэтгэлгээ өөрчлөгдсөнгүй өөрөөр хэлэвэл аливаа нийгмийн шилжилт, шинэчлэл гэдэг зүйл, зүгээр нэг санаснаар хийгддэг зүйл биш бололтой. Нийгмийн шинэчлэлийг тодорхойлох нэг гол хүчин зүйл иргэдийн сэтгэлгээ байдаг. Тэгвэл иргэдийн сэтгэлгээ хэзээ бүрэн өөрчлөгдөх вэ? Гэсэн асуулт гарч ирэнэ. Олон улсын жишээнээс харахад бүтэн нэг үе нугарч байж нийгмийн сэтгэлгээ өөрчлөгддөг өөрөөр хэлбэл: Нийгмийн гишүүдийн сэтгэлгээ үзэл бодол нь олон жилийн хэвшмэл хандлагаар бий болж бэхждэг. Тэр тусмаа эрх чөлөөт нийгэмд өмнө нь амьдарч байгаагүй аль хүн үүссэн үеэс авхуулаад ардчилал эхлэх үе хүртэл дарангуйлал хавчлаганд байсаар ард иргэд нь түүндээ дасал болсон, төрд гарсан эрх мэдэлтэнгүүд нь өөрөөс нь илүү ухаантан үгүй мэт боддог өөрсдийгөө дарга хэмээн өргөмжилж дарга гэхээр л хүссэн бүхнээ хийж дур зоргоороо авирлаж байх мэт ойлгодог хандлагууд нь өдгөөг хүртэл хэвээрээ л хадгалагдаж байна. Ийм л болохоор нийгэм урагшаа хөгжихгүй эргээд өмнөх нийгмийн хэв маяг руу хөтлөгдөөд байгаа юм. Нэгэн үе нугарсан ч нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдөхгүй байх магадлал өндөр учир нь өнөөх шинэ үеийн залууст олгож байгаа боловсролын тогтолцоо, боловсрол олгож байгаа багш, сурч байгаа орчин гэх мэт тэдний хүмүүжилд нөлөөлж байгаа зүйлс нь өөрөө эрх чөлөөт нийгмийг бус социалист нийгмийн хэлбэрийг агуулсан тэрхүү арга барилаасаа салаагүй байгаа бол тэр нийгмийн ирээдүйн гишүүд яг л тийм бахь байдгаараа хуучны сэтгэлгээтэй хэвээрээ л байна.
Харин Монгол улсын төрөөс бодлогоор Монголын боловсролын тогтолцоог өнөөгийн нийгэмтэй ойртуулж багш төвтэй сургалтын арга барилаас шавь төвтэй арга барилд шилжсэнийг бид мэдэж байгаа. Гэтэл тогтолцоог өөрчлөөд залуусын сэтгэлгээнд эрх чөлөөт нийгмийн ухамсар сэтгэлгээг суулгаж болдог бол бид энэ тухай юунд ярьж суух билээ. Саяхнаас иргэний боловсрол олгох нэрийн дор дунд сургуулиудад иргэншил гэж хичээл шинээр орж эхэллээ. Гэтэл альч ардчилал өндөр хөгжсөн улс оронд иргэний боловсролыг тусгайлан олгодог тусдаа хичээл гэж байдаггүй, ганцхан иргэншил гэдэг хичээл ороод иргэний боловсролыг олгочихгүй нь лавтай. Харин тэдэнд орж байгаа хичээл болгонд тухайн сурагчийн иргэнших нөхцөлийг бүрдүүлсэн хөтөлбөрийг суулгаж өгсөнөөр үр дүнгээ өгнө. Гэвч зааж байгаа багш хамгийн гол үүрэгтэй оролцдог. Багш нь өөрөө иргэний боловсролыг мэдэхгүй амьдарч буй нийгмээ бүрэн ойлгохгүй түүний үнэ цэнийн талаар онолын төсөөлөл өөр юу ч үгүй бол тэр багш юу зааж яаж сурагчиддаа үлгэр дууриал болох вэ?. Энэ мэтчилэн асуудал маш их байна.
Сэтгэлгээ нь нийгмээсээ хоцрогдсон нийгэмдээ бүрэн иргэншээгүйгээсээ болж өөрийн эрх чөлөөнөөсөө өөрөө хумсалж байгаа нэгэн жишээ татья. Монголд диско баарнууд шөнийн 12:00 цагт хаалгаа барьдаг гэтэл энэ үйлдэл нь иргэдийнхээ эрх чөлөөг боогдуулсан үйлдэл юм. Тэнд мэдээж шөний гурван цаг хүртэл зарим нь үүр цайтал суухыг хүссэн хүмүүс байж л байгаа мөн, баарыг ажиллуулж байгаа хүмүүс өөрийн бизнесээ илүү ашигтай явуулахыг хүсдэг. Гэтэл хүчээр 12:00 цагт хайж байгаа нь зөвхөн үйлчлүүлэгчдийн ч биш бас баарны эздийн хувьд дарамттай байж болно. Гэвч өнөөх улиг домог болтол хуулиар бэхжүүлж тунхагласан эрх чөлөөт ардчилсан нийгмийн үзэл зарчмууд хаана явна аа? Энэ асуудал юунаас болов? Мэдээж Монголчууд бааранд ороод архи хэтрүүлэн хэрэглэдэг түүнийг зөвхөн архины газар гэж ойлгодог, согтчихоод зодоон хийгээд хэрэг төвөг их гаргадаг, энэ л шалтгаанаар баарыг шөнийн 12:00 цагт хаадаг байх жишээтэй.
Энэ мэтчилэн өөрийн эдлэх эрхээ амьдарч буй нийгэмдээ иргэншээгүй иргэний боловсролд төлөвшөөгүй байдлаасаа болж эрхээ хасуулж байна. Энэ нь ч нийгмийг хойш нь татах гол үндэслэл болдог. Ахиад нэг жишээ татья: Сонгууль гэдэг бол Ардчилсан нийгмийн нэг үнэ цэнэт зүйл төрд гарч ирж таны өмнөөс нийт нийгмийн гишүүдийн сайн сайхны төлөө хууль тогтоож шударга үнэнийг бэхжүүлэхээр өөрийн төлөөллөө сонгодог ардчилсан зарчим. Гэтэл энэ үүргийг хүлээх чадвартай хүн чухал болохоос түүнийг дэвшүүлж байгаа нам чухал биш. Гэтэл өнөөх л иргэний боловсрол сул доройгоосоо болж хуучин хэв маягаасаа салахгүй нам хэмээн гүйж хувь хүн гэхээсээ илүү энэ тэр намын бүлэглэлд нэгдэн үнэ цэнэтэй сонголтоо алддаг жишээ бидэнд бий. Ингээд шүүмжлэх юм бол манайд зөндөөл жишээ байна. Харин одоо бидний үе ирлээ гэсэн үгнийхээ утгыг тодруулья дээр дурьдсан оюутны ардчилал чуулган дээр оюутан залуус шийдвэр гаргагчдын өмнө өөрсдийн үзэл бодлоо хэлж байхад надад нэг л зүйл их тод харагдаж байлаа. Тэнд байгаа залуус ихэнх нь 1987 оноос хоошхи залуус байлаа. Тэд хэнээс ч айж эмээхгүй өөрсдийн эрх чөлөөт ардчилсан үзэл бодлоороо боловсролыг яаж өөрчлөх тухай санал оруулсан, тэр асуудал нь ч нилээд чамгүй санал байсан төдийгүй өнөөх хэдэн улс төрчдийг алмайруулж орхисон гээч. Хоёр оюутан бүр суудлаас босч ирээд бид индэрт гармаар байна тэндээс үг хэлмээр байна гээд л хүн бүхэн л үзэл бодлоороо шинэ санаа шинэ шийдлүүдийг гаргасан. Зарим нь ариа хэтэрхий мэт санагдсанч тэднээс эрх чөлөөт нийгмийн үнэ цэнэ үнэртэж байсан юм.
Би ч бас сэтгэл хөдлөлөөрөө микропон дээр очоод нилээн чанга дуугаар “Бидний үе ирлээ залуусаа : Жишээ нь Би 1987 онд төрсөн намайг анх төрхөд Монголын ардчилсан холбоо анх байгуулагдаж Монголд ардчиллын дөл анх бадарч байлаа тэр цагаас хойшхи миний амдьралын хорин жил эрх чөлөөт иргэний ардчилсан нийгэм, өрсөлдөөнд суурилсан зах зээлийн эдийн засгийн тогтолцоо түүний хэв маяг голдирлоор явж ирлээ тиймээс энэ ниймийг хамгийн сайд мэдрэх хүмүүс бол бид. Ийм учираас энэ нийгмийг хэн авч явах вэ? Бид авч явна. Үүнээс хойшхи нийгмийн хэн тодорхойлох вэ? Бид тодорхойлно”. Хэмээн хэлэхэд тэнд байсан залуус бүгд л сайшаан хүлээн авч байлаа. Энэ байдал минь залуу хүн тэр тусмаа хүлээстэй байгаа нийгмийнхээ хүлээсийг тайлахыг хүсч буй хүний хувьд өөрөөр хэлбэл: хуучин нийгмийн угшсан дарангуй сэтгэлгээнээсээ салахгүй байгаа хүмүүст нэгийг бодуулах томоохон алхам болно гэж бодсон бөгөөд үүндээч сэтгэл хангалуун байгаа. Магадгүй би даруу загнаад үг дуугүй гарах байсан байж болох юм. Тэгэж гарлаа гээд сэтгэлдээ өөрийн хүслээ тээгээд гарах байсан биз. Гэвч энэ алхам миний хувьд харин тэнэг үйлдэл байх байсан. Ийм зоргийг бид л гаргаж чадна өөрөөр хэлбэл Ардчилсан нийгмийн бүрэлдэхүүн болох өнөөгийн залуучууд та биднээс л гарна. Одоо би эцэст нь нийтлэлээ эхлэхэд хэлсэн бид хийхгүй бол хэн хийх вэ? Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ? Бидний үе ирлээ залуусаа гэсэн үгийг Монгол гэсэн зургаан үсэгтэй нэрээр дэлхийд гоёхыг хүсдэг залуу хүн таньд зориулья.